Тусламж

August 28th, 2010 Leave a comment Go to comments

-Zurvas.com сайт дээрх видео контентийг үзэхэд

  1. Flash Player програмыг суулгасан байх.
  2. Та манай сайтыг илvv хурдан, аюулгvй, найдвартай, алдаагvй vзэхийг хvсвэл дэлхийн хамгийн шилдэг Mozilla Firefox вэб хөтөч програмийг суулгасан байх.
  3. Интернэт холболттой компьютер (256kbps-ээс дээш хурд бүхий).

-Интернэт холболтын хурд гэж юу вэ?

Та интернэтээр үзвэр үйлчилгээг хүлээн авахын тулд таньд интернэтийн холболт хэрэгтэй болно. Интернэт Үйлчилгээг Үзүүлэгч буюу ISP (Internet Service Provider) компаниудаас та үүнийг янз бүрийн холболтийн шийдлүүдээс сонгох авах боломжтой бөгөөд тус бүртээ янз бүрийн хурдтай байдаг. Үүнд:

  • Диал-Ап буюу модем ашиглан телефон утасны шугмаар (dial-up) хурд (28-56Kbps)
  • Түрээсийн шугам буюу зориулалтын шугамаар (leased line) хурд (64k, 128k, 256k, 512k-с дээш)
  • Антенн ашиглан агаараар (Wireless antenna) хурд (64k, 128k, 256k, 512k-с дээш)
  • Кабель модем ашиглан КаТВ шугмаар (cable modem) хурд (64k, 128k, 256k, 512k-с дээш 5Mb хүртэл)
  • DSL модем ашиглан телефон утасны шугмаар (DSL modem) хурд (64k, 128k, 256k, 512k-с дээш 5Mb хүртэл)
  • Шилэн кабелиар (Fiber optical) хурд (64k, 128k, 256k, 512k-с дээш маш өндөр хурд авах боломжтой)
  • Цахилгааны утасны шугмаар (Powerline) хурд (64k, 128k, 256k, 512k-с дээш өндөр хурд авах боломжтой)

Та өөртөө хэдий чинээ өндөр хурдтай интернэт холболт авна, төдий чинээ интернэтээс мэдээлэл авах, хайх, дамжуулах ажиллагаа тань хурдан болно. Манай үйлчилгээг авахын тулд таньд дор хаяж 256kbps хурдтай холболт хэрэгтэй болно. Үүний тулд 256k болон түүнээс дээш хурдтай холболтыг өөртөө тавиулах нь зүйтэй юм.

-Интернэт стрийм контент гэж юу вэ?


(Internet Stream Content)
Мэдээлэл Холбооний Технологи өндөр хурдтайгаар хөгжиж, дэлхий улам бүр глобальчлагдаж буй өнөө үед интернэтэд суурилсан бүхий үзвэр үйлчилгээ гэдэг шинэ зүйлстэй монголчууд маань анх 2002 оноос хойш танилцаж өнөөг хүрсэн билээ. Энэ нь интернэтэд холбогдсон хэрэглэгчид өөрийн компьютер болон халаасны компьютер, гар утас зэргээ ашиглан үзвэр үйлчилгээ үзэхийг хэлж байгаа юм. Тэгэхээр интернэт хэрэглэгчдэд кино, клип, тв нэвтрүүлэг зэрэг мультмедиа үйлчилгээг хүргэж буй интернэт стрийм контент (internet stream content) гэнэ. Өөрөөр хэлбэл интернэтээр та нэг дуу эсвэл клипийг өөртөө татаж авалгүйгээр шууд үзэж, сонсож буй бол та интернэт стрийм контентийг хэрэглэж буй болж таарчийна л даа.

-Интернэт стриймийн чанар буюу битрэйт гэж юу вэ?
(Internet Stream Quality & Bit Rate)
Интернэт нь анх үүсч хөгжиж байхдаа зөвхөн текст мэдээллийг дамжуулдаг байгаад хөгжлийн явцад зурган мэдээлэлийг дамжуулах болж, за тэгээд бүүр сүүлд аудио, видео мэдээллийг хүртэл дамжуулах янз бүрийн технологи, шийдлүүд буй болсон бөгөөд тухайн стрийм контентийн чанарын үзүүлэлтийн нэг нь битрэйт (bit rate) гэсэн ойлголт багтана. Битрэйтийг bps (bite peer second) гэсэн нэгжээр хэмждэг. Энэ нь нэг секундэд хэдэн бит мэдээлэл дамжуулж буйг илэрхийлнэ. Мөн дашрамд дурдахад компьютерийн ШУ-д мэдээллийн хэмжээг хэмжих нэгж нь бит гэх буюу нэг тэмдэгтийг хэлдэг, өөрөөр хэлбэл ганцхан А гэсэн том үсэг бүхий мэдээллийн хэмжээ нь 1бит болно гэсэн үг.
Жишээ нь та zurvas.com сайтаас бүхий л видео стрийм контентийг 150Kbps чанарын үзүүлэлттэйгээр хүлээн авдаг гэвэл энэ нь та 1 секундэд ~150,000 тэмдэгт мэдээллийг хүлээн авдаг гэж ойлгохнээ. Иймээс та манай сайтаас ямар нэгэн клип, кино, нэвтрүүлэг зэргээс аль нэгийг нь 10 секунд л үзэхэд та уг хугацаанд ~1,3Mb мэдээллийг үзнэ. Эндээс харахад дээрхи интернэт үзвэр үйлчилгээ нь нилээдгүй өндөр холболттой хэрэглэгч, үйлчилгээ үзүүлэгчид ашиглах боломжтой ба мэдээллийн томоохон урсгалуудыг (stream) бий болгодогийг ойлгосон байхаа.

-Дуу, дүрс тасалдаад дараах бичигүүд гараад байвал

Дуу, дүрс нь байн байн тасалдаад тоглуулагч дотор бөөрөнхий тоо гарч байвал мөн л таны интернэт холболтын хурд 512Kbps -д ерөөсөө хүрэхгүй байгаа юм байна. Та илүү хурдтай газраас юмуу өөрийн интернэт холболтын хурдаа нэмсний дараа дээрхи тохиргоог хийгээд үзэхэд болно.Эсвэл Play товчин дээр дараад хэсэг уншуулаад Pause товчин дээр дараад мөн хэсэг хугацааны дараа дахин Play дарна уу. Энэ нь таны компьютерт Pause хийх хугацааны видеог сануулж авсан гэсэн үг юм(Buffer -лэх гэж хэлдэг).

-Огт юу ч гарахгүй алдааны цонх гарч ирээд байвал

Таны интернэт холболтод асуудал байгаа бөгөөд таны сүлжээний толгой компьютер зэрэгт интернэт стрийм үзэхийг хориглож, үзэх боломжгүй болгосон байна, эсвэл та өөрөө ямар нэгэн firewall төрлийн хамгаалалтын програмыг суулгасан ч байж болох юм.

Киноог хэрхэн асуудалгүй үзэх вэ?

Zurvas.com нийт 3 янзын сервер дээр киногоог байршуулдаг ба.
1. Salloumi
2. NovaMov
3. MegaVideo

1. Salloumi.com Монголоос кино үзэхэд нэн тохиромжтой тасалдалгүй үздэг ч зөвхөн Salloumi-гийн гишүүн л уг киног үзэх эрхтэй байдаг. Тиймээс доорх зургийн улаанаар тэмдэглэсэн товчин дээр дарж Salloumi-д бүртгүүлэн гишүүн болж нэвтрээд Zurvas.com-руу буцан орж F5 товч даран киног дахин ачаалснаар үзэх боломжтой болох юмаа.

2. NovaMov сайт нь бичлэгийн чанар сайтай ч Монголоос үзэхэд удаан байдаг. Харин Америк, Европын холбооны улсаас үзэхэд их тохиромжтой. Та кино үзэхийн тулд доорх зургийн улаанаар тэмдэглэсэн товчин дээр дарж сурталчилгааг хаан Play товчийг дарж киног үзэх боломжтой юм.

3.MegaVideo

MegaVideo -нь гацахгүй хурдан гардаг ч худалдааны сайт учир 72 минутаас цааш гардаггүй. Гэсэн хэдий ч дараах аргуудыг хэрэглэн 72 минутаас цааш үзэж болох юм. Үүнд:

1. Хэрэв дараах бичиг гарч ирэх юм бол та интернетийнхээ холболтыг салгаад дахин холбож яг тасарсан хэсэг дээрээ даран тоглуулна уу.
2. Эсвэл Play товчин дээр дарж бүтэн уншуулж (татаж авах) дуусаад File цэсийн ->Work Offline товчийг даран киногоог үзэх юм бол 72 минут гэсэн бичиг гарахгүй.

3. Мөн та 72 минутаас цааш үргэлжлүүлэн Novamov дээр үзэж болно.

4. Эсвэл та illimitux нэмэлтийг хэргэлж болох юм.

  1. http://www.illimitux.net/illimitux.xpi эндээс Illimitux хэмээх Firefox – д зориулсан Add – On татаж ав. Энэ бол ямар нэг тусдаа програм биш Firefox – д зориулсан жижиг нэмэлт юм.
    Дээрх сайтруу орохоор доорх зураг шиг зүйл Firefox ийн дээр гарч ирнэ, тэндээс “Allow” гэдгийг сонго
  2. Үүний дараа Firefox оо рестарт хийх буюу хаагаад дахин ажиллуулна.
  3. Суулгасны www.illimitux.net сайтад бүртгүүлэх цонх гарна, тэнд нь бүртгүүлсэн ч болно, бүртгүүлэхгүй ч байж болох юм, гэхдээ юмыг яаж мэдхэв бүртгүүлээрэй.
  4. За харин одоо MegaVideo гийн үзэх гэж буй киноруугаа ороод тоглуул.
  5. Киног тоглуулахад доорх зурган дээрх цонх гарж ирнэ


Remove Limitation гэснийг сонго, ингээд та киногоо ямар ч хязгааргүйгээр үзэх боломжтой.

Суулгах заавар

Кино цацалтын хувилбаруудын ялгаа.

Маш олон хүмүүс кино татаад л үзэхээс биш тухайн киноны Camrip, Ts, DVDRip, R5 гэх зэрэг чанарыг ямар утгатай болохыг мэддэгүй. Тийм болохоор энэ тухай өөрийхөө үгээр ойлгомжтой тайлбарлаж өгмөөр санагдлаа.

Camrip

Хамгийн анхны кино цацалтын чанар гэж хэлж болно. Киноны нээлтийн өдөр гар камер барьж ороод шууд бичиж авахыг Camrip гэж хэлдэг. Мэдээж дуу болоод дүрсний чанар маш муу байдагыг мэдэж байгаа байх. Дүрсний урдуур хүн явдаг, дуу дээр хүмүүс инээлддэг хүүхэд уйлдаг гээд л маш хэцүү.

Telesync буюу TSRIP

Camrip-н дараачийн цацалтын хувилбар гэж хэлж болно. Дүрс болоод дууны хувьд Camrip-с хамаагүй илүү бөгөөд дуугаа шууд хуулж авсан байдаг ба ихэнхдээ оройны хүнгүй үзвэрүүдээс үүнийг бичиж авдаг.

Workprint

Telesync дараачийн хувилбарын цацалт бөгөөд энэхүү хувилбар нь Студи дээрх хагас дутуу хийж байсан хувилбар гэж хэлж болно. Ихэнхдээ кино дээрх шинэлэг эффект зураглалууд нь бодит биш компьютэрээр хийж байсан хиймэлээр байдаг ба ихэнхдээ цаг гүйлт болон тамга нь видео дээрээ байдаг.

DVDSCR

Workprint-н дараачийн цацалтын хувилбар бөгөөд энэхүү хувилбар нь кино шүүмжлэгчид болон кино академийн гишүүдэд урьдчилсан байдалаар илгээдэг хувилбар юм. Энэхүү хувилбар дээр “Энэхүү хувилбар нь хуулбар бөгөөд гадуур зарагдаж байвал доорх утсаар холбогдоно уу” гэсэн бичигтэйгээ байдаг юм. Мэдээж тухайн Rip хийж байгаа хүн авъястай бол үүнийг арилгах чадвартай байдаг.

R5

Хамгийн түрүүнд гардаг DVD чанартай кино бичлэг. Гэхдээ зөвхөн Region 5 буюу орос улсад ихэвчлэн гардаг. Үүн дээр Англи хэл байдаггүй ба тухайн киноны англи хэлийг өмнөх гарсан хувилбараас шууд хуулж аван наадаг ба энэхүү хувилбарыг Англи хэлтэй нь дууны хувьд муу ч бичлэгийн хувьд сайн болдог гэж үзэж болно. Мэдээж DVDRIP-г гүйцэхгүй….

DVDRIP

За мэдээж ориг DVD-г худалдан авж тусгай програмын тусламжтайгаар яг бичлэгийн чанарыг хадгалан хуулж авсан хамгийн боломжын хэмжээ бас чанартай хувилбар юм. Бид ихэнхдээ энэхүү хувилбарыг их таашаадаг билээ.

BDRIP

Ер нь бол хуулж авалтын хувьд ижилхэн гагцхүү нягтрал болоод хэмжээний хувьд том юм. Bluray Disc нь DVD-г бодвол хамаагүй том буюу 25GB хүртэлх файлыг өөр дээрээ багтааж авах боломжтой байдаг учир тухайн кино үнэхээр өндрөл нягтралтай болж чаддаг. Орчин үед BDRIP REPACK гэж гарсан ба энэхүү кино 1000mb буюу DVDRIP-с ердөө 200-гад mb илүү болж байгаагаараа маш чанартай болж байгаа буюу хүчээ авж байгаа хувилбар юм.

TVRIP:

Энэ мэдээж тодорхой буй за. Дэлгэцнээсэ тусгай бичигч ашиглан шууд бичиж авж буй хувилбарыг хэлдэг. Мэдээж дэлгэцийн гаргаж буй хүчин чадлаас хамааран чанар нь сайн байдаг.

За тэгээд эцэст нь хэлэхэд бүгд хулгайх буюу Pirated кинонд хамаардаг учир үүнийг мэдээд авчихсан байхад таньд нээх илүүдэхгүй болов уу?

Онлайн ТВ
Манай сайтаар гарч буй телевизүүдийг тухайн телевизийн цахим хуудас болон бусад сайтуудаар дамжуулж та бүхэнд хүргэдэг учир телевизүүдийн цахим хуудасны доголдлоос болж гарахгүй байх магадлалтай. Мөн таны интернетийн хурд болон хаанаас холбогдож байгаагаас хамааран ТВ гацаж болзошгүй юм.

  1. sirena
    August 14th, 2010 at 21:22 | #1

    kk thanks Razz Laugh ROTFL

    VA:F [1.9.4_1102]
    Rating: 0.0/5 (0 votes cast)
  2. Anonymous
    August 15th, 2010 at 12:23 | #2

    ROTFL

    VA:F [1.9.4_1102]
    Rating: 0.0/5 (0 votes cast)
  3. August 16th, 2010 at 16:24 | #3

    Drool Blush ROTFL Hypnotized Eek! Cool Cool Cool Cool Cool Cool Cool Beat Up Beat Up Beat Up Beat Up Beat Up Evil Grin Evil Grin Evil Grin Evil Grin Evil Grin Evil Grin Evil Grin Evil Grin weep weep weep weep Snicker Giggle

    VA:F [1.9.4_1102]
    Rating: 0.0/5 (0 votes cast)
  4. ss
    August 18th, 2010 at 21:46 | #4

    Pain

    VA:F [1.9.4_1102]
    Rating: 0.0/5 (0 votes cast)
  5. Anonymous
    August 24th, 2010 at 11:53 | #5

    High Five!

    VA:F [1.9.4_1102]
    Rating: 0.0/5 (0 votes cast)
  6. bat
    August 24th, 2010 at 12:59 | #6

    Dvd ch gesen uu?

    VA:F [1.9.4_1102]
    Rating: 0.0/5 (0 votes cast)
  7. А
    August 28th, 2010 at 15:05 | #7

    bat :
    Dvd ch gesen uu?
    VA:F [1.9.3_1094]Тvр хvлээнэ vv…Rating: 0.0/5 (0 votes cast)

    ter ni yag yu gesen ug yum bol alintai hamaaruulj asuuj baina?

    VA:F [1.9.4_1102]
    Rating: 0.0/5 (0 votes cast)
  8. oo lalalla
    September 1st, 2010 at 15:20 | #8

    ghhhhhhh

    VA:F [1.9.4_1102]
    Rating: 0.0/5 (0 votes cast)
  9. Anonymous
    September 8th, 2010 at 10:03 | #9

    Laugh Laugh Laugh

    VA:F [1.9.4_1102]
    Rating: 0.0/5 (0 votes cast)


SmileBig SmileGrinLaughFrownBig FrownCryNeutralWinkKissRazzChicCoolAngryReally AngryConfusedQuestionThinkingPainShockYesNoLOLSillyBeautyLashesCuteShyBlushKissedIn LoveDroolGiggleSnickerHeh!SmirkWiltWeepIDKStruggleSide FrownDazedHypnotizedSweatEek!Roll EyesSarcasmDisdainSmugMoney MouthFoot in MouthShut MouthQuietShameBeat UpMeanEvil GrinGrit TeethShoutPissed OffReally PissedMad RazzDrunken RazzSickYawnSleepyDanceClapJumpHandshakeHigh FiveHug LeftHug RightKiss BlowKissingByeGo AwayCall MeOn the PhoneSecretMeetingWavingStopTime OutTalk to the HandLoserLyingDOH!Fingers CrossedWaitingSuspenseTremblePrayWorshipStarvingEatVictoryCurseAlienAngelClownCowboyCyclopsDevilDoctorFemale FighterMale FighterMohawkMusicNerdPartyPirateSkywalkerSnowmanSoldierVampireZombie KillerGhostSkeletonBunnyCatCat 2ChickChickenChicken 2CowCow 2DogDog 2DuckGoatHippoKoalaLionMonkeyMonkey 2MousePandaPigPig 2SheepSheep 2ReindeerSnailTigerTurtleBeerDrinkLiquorCoffeeCakePizzaWatermelonBowlPlateCanFemaleMaleHeartBroken HeartRoseDead RosePeaceYin YangUS FlagMoonStarSunCloudyRainThunderUmbrellaRainbowMusic NoteAirplaneCarIslandAnnouncebrbMailCellPhoneCameraFilmTVClockLampSearchCoinsComputerConsolePresentSoccerCloverPumpkinBombHammerKnifeHandcuffsPillPoopCigarette